Skip to content
А Амар Баланс

Ерөнхий журнал

Ерөнхий журнал нь байгууллагын санхүүгийн үйл ажиллагааг бүртгэх, хянах, тайлагнахад ашиглагддаг санхүүгийн бүртгэлийн үндсэн систем юм.

Журнал бүртгэх үйл ажиллагааг хамгийн хялбар байхаар шийдэж, байнга давтагддаг үйлдлийг автоматжуулж, санхүүгийн мэдээллийг бодит цаг хугацаанд хянах боломжийг олгоно.

  • Цомхон энгийн, ойлгомжтой

  • Дансны харьцаа үүсгэх, сонгоход хялбар

  • Харилцагчтай холбоотой гүйлгээг бүртгэж дансны өглөг болон дансны авлагын бодит цагийн мэдээллийг авах боломжтой

  • Байгууллагын хэрэгжүүлж буй бизнесийн үйл ажиллагааны гэрээ, төсөл тус бүрээр гүйлгээг ангилж үр дүнг тооцох боломжтой

  • Байнга давтагддаг журнал бичилтийн загвар үүсгэж хадгалж ашиглах боломжтой.

Мөнгөн хөрөнгийн бүртгэл

Мөнгөн хөрөнгийн бүртгэл нь байгууллагын мөнгөн хөрөнгийн урсгалыг бүртгэх, хянах, тайлагнах байгууллагын хамгийн гол бүртгэл хяналтын ажиллагаа юм.

Амар баланс нь мөнгөн хөрөнгийн бүртгэл, хяналтыг хялбаршуулж, байгууллагын захирал, бүртгэлийн ажилтан гэх эрхийн түвшинтэй 'Амар Касс' утасны апп болон бүртгэлийн үндсэн системээр мөнгөн хөрөнгийн урсгалыг бодит цаг хугацаанд хянах боломжийг олгоно.

  • Мөнгөн хөрөнгийн орлого, зарлагын бүртгэлийг нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон холбогдох журмын дагуу анхан шатны баримтад үндэслэн бүртгэх

  • Мөнгөн хөрөнгийн орлого, зарлагын бүртгэлээ орон зай, цагийн хязгаарлалтгүйгээр утасны 'Амар Касс' аппаар хийх боломжтой.

  • Мөнгөн хөрөнгийн урсгалыг гэрээ/төсөл тус бүрээр ангилж бодит цаг хугацаанд хянах үр дүнг тооцоолох

  • Мөнгөн хөрөнгийн гүйлгээ бүр баримтад үндэслэн бүртгэгдэж, баримтын дугаар, огноо, мөнгөн дүн, дансны өглөг болон авлагын мэдээллийг бодит цаг хугацаанд харах боломжтой

  • Банк дахь харилцах дансаа холбож гүйлгээний мэдээллийг бодит цаг хугацаанд авч холбогдох нягтлан бодох бүртгэлээ хийх боломжтой

Харилцагчдын бүртгэл

Харилцагч тус бүрийн бүртгэлийн мэдээллийг бүртгэж, тухайн харилцагчтай хийсэн гэрээ, төсөл, гүйлгээний мэдээллийг бодит цаг хугацаанд хянах боломжийг олгоно.

Харилцагч тус бүрийн гүйлгээний түүхийг харах боломжтой.

  • Балансын дүнгээс хөөж харилцагчдын гүйлгээний түүхийг харах

  • Харилцагч тус бүрийн үлдэгдлийн насжилтын мэдээлэл

  • Харилцагчдын үлдэгдлийн дэлгэрэнгүй орлогын баримт болон зарлагын баримт тус бүрээр харах

  • Харилцагчдын гүйлгээг журнал бичилтээр бүртгэх

  • Харилцагчид хооронд гүйлгээ бүртгэх боломжтой

Бараа материалын бүртгэл

Амар Балансын бараа материалын модуль нь байгууллагын бараа, түүхий эд, материалын орлого, зарлага, үлдэгдлийг нэг дор, бодит цагийн горимоор хөтлөх боломж олгоно.

Бараа материалын хөдөлгөөн бүр ерөнхий дэвтэрт холбогдох данс руу автоматаар журнал бичигддэг. Ингэснээр нягтлан бодогч давхар бүртгэл хийх шаардлагагүй болж, агуулахын үлдэгдэл санхүүгийн тайлантай үргэлж тохирно.

  • Бараа бүрийг код, хэмжих нэгж, ангиллаар бүртгэж, олон агуулахын үлдэгдлийг тус тусад нь хянана.

  • Өртөг тооцох арга. Жигнэсэн дундаж өртгийг автоматаар тооцоолж, борлуулсан барааны өртгийг гүйлгээ бүрт гаргана.

  • Орлого, зарлага, шилжүүлэг. Худалдан авалт, борлуулалт, дотоод шилжүүлэг, акталсан барааны гүйлгээ бүртгэх боломжтой.

  • Тооллого. Тооллогын зөрүүг бүртгэж, илүүдэл, дутагдлыг холбогдох дансанд автоматаар тусгана.

  • Тайлан. Бараа тус бүрийн борлуулалтын тоо хэмжээ, дүнгийн тайлангаас аль бараа хамгийн их зарагдаж байгааг харах. Бараа тус бүрийн хөдөлгөөний тайлан нь эхний үлдэгдэл, орлого, зарлага, эцсийн үлдэгдлийг баримт бүрээр нь дэлгэрэнгүй харуулна.

Борлуулалтын бүртгэл

Борлуулалтын модуль нь байгууллагын борлуулалтыг баримтжуулахаас эхлээд төлбөр авах хүртэлх бүх үйл явцыг борлуулалтын гүйлгээ бүрт хөтлөх боломж олгоно. Борлуулалт бүр ерөнхий дэвтэрт автоматаар журнал бичигддэг. Бараа материалын модультай уялдаж ажилладаг тул зарагдсан барааны үлдэгдэл хасагдаж, өртөг нь мөн автоматаар тооцогдоно.

  • Борлуулалтын мэдээллийг eBarimt системд шууд илгээж, НӨАТ-ын баримтыг системээс гаргана. Ингэснээр баримтыг гараар давтан оруулах шаардлагагүй болж, татварын бүртгэл алдаагүй байна.

  • Харилцагчийн борлуулалтын тайлан. Харилцагч тус бүрээр хэдэн төгрөгийн, ямар бараа худалдан авсныг хүссэн хугацаагаар харна. Ингэснээр гол харилцагчдаа тодорхойлж, борлуулалтын чиг хандлагыг хянах боломжтой.

  • Авлага, өглөгийн хяналт. Харилцагч бүрийн авлага, өглөгийн үлдэгдэл, төлөгдөөгүй баримт, төлбөрийн түүхийг нэг дороос харж, хугацаа хэтэрсэн төлбөрийг цаг алдалгүй мэдэх боломжтой.